Jogging

18th of April. Saturday

This morning I jogged with my little sister around flank apartment. Having changed our clothes, we went out. Cause of promising yesterday, I had to get up early and run outside. Last night I went to bed late, wanted to sleep longer but I was stood up deliberately by her. I was running almost a year ago in part time and wasn’t jogging again since the time. Thus it means that it is first jogging for me. We got tired quickly and sometimes set on the chair to rest while. It took only 15 minutes. I think, I was capable of running longer than it. If I ran at least three times in a week, maybe I’ll be able to run from 30 to 40 minutes in 4 weeks. My little sister is much thinner than me and very tall, though she is only fifth form now and her altitude is nearly same for me. She is very cute, active and cheerful.

 

Рондагийн захиа
Би нууцын утга учрыг ойлгох үедээ өөрийгөө бүхэл амьдралынхаа эсрэг амьдарсаар ирснээ ойлгосон. Амьдрал минь сайхан байх үед би баярладаг байсан. Харин хүнд үе тохиож, бүх зүйл буруугаар эргэх үед би дарамтанд орж гутардаг байлаа. Учир мэдэхгүй байдлаасаа болж, би өнгөрсөн амьдралынхаа турш татах хүчний хуулийг буруугаар хэрэглэж ирж. Гэвч нууцыг ойлгосноос хойш тэр бүхэн өөрчлөгдсөн. Орчлонгийн хамгийн хүчтэй хууль, нууцын дагуу амьдрахын тулд бид эхлээд баяр хөөртэй байх ёстой, тэгээд бүх зүйл өөрчлөгдөнө. Бид амьдралдаа бидний эргэн тойронд болж буй зүйлсийг эсэргүүцэж амьдрах нь хуулийг буруугаар хэрэглэж буй явдал юм! Бид ямар нэг төвөгтэй үйл явдлыг сэтгэлийн сөрөг хөдөлгөөнөөр эсэргүүцэх үед бид амьдралдаа илүү их сөрөг зүйлсийг татаж байдаг. Бид хамгийн бичил чичирхийллийг ч мэдэрдэг татах хүчний хуулийг эсэргүүцэж чадахгүй. Та эхлээд баяр хөөртэй бай, тэгвэл таны амьдрал баяр хөөрөөр дүүрнэ.
"Рондагийн захиа" цааш унших »
Захидлын хариу
Áàðàã ñàðûí ºìíº áè àìüäðàõ óõààíû íóóöûí õàÿã ðóó íýãýí çàõèäàë áè÷ñýí þì. Õàðèí õàãàñ ñàðûí äàðàà òýä õàðèó áè÷ñýí. Ýíý õàðèó çàõèà ìèíèé ñýòãýëèéã ¿íýõýýð èõ õºäºëãºñºí ø¿¿, áàñ èõ áàÿðëàñàí. Thanks, Enkhzaya, it is wonderful to have someone in far off Mongolia to
write to. Thank you for writing to us!

And do you know what, Enkhzaya? You are right. In thinking about mistakes,
we attract mistakes. It is the Law of Attraction, you are right.And I really
don't think that you doubt the law....I think you see it works all the time.

"Захидлын хариу" цааш унших »
Би амьдарна!

 

Би сайхан амьдарна

Биелээгүй мөрөөдөлдөө хүрч амьдарна

Бусдаас би дутахгүй амьдарна

Буурал хорвоод заавал жаргана

     Хүсэлдээ биш ухаандаа захирагдана

     Хүлээсэн үүргээ мартахгүй амьдарна

     Хөвч дэлхийд нэгэнт төрснийх

     “Хүн” болж чадахдаа л чадна

Би харамсахгүй амьдарна

Битүү сэтгэлээ нээж амьдарна

Бие хүн болж төрснийх

Баяр хөөрийг эдлэхдээ л эдэлнэ

     Уйтгарлаж биш ухаарч амьдарна

     Урьдын алдаагаа давтахгүй амьдарна

     Уудам хорвоод мэндэлснээс хойш

     Ухаант хүмүүн болохдоо л болно

Би хайрлаж амьдарна

Бүтээгүй дурлалдаа шаналахгүй амьдарна

Бие минь эмэгтэй болж төрснийх

Балчирхан үрээ жаргаахдаа л жаргаана

     Шүлгээ бичиж сэтгэлээ нээхдээ

     Шанд нь би баярыг эдлэв

     Агшин зуурын бахдалаасаа би

     Амьдарч байгаагаа мэдэрлээ...

Өөрийнхөөрөө байхуй
Монцамэ мэдээ-ний 2008 оны дугаарын Шинэ цагийн монгол буланд хэвлэгдсэн нийтлэл. Надад их таалагдсан. Эндээс би өөрийгөө танихын утга учирыг ойлгож авлаа. Өөрийгөө таньсан хүн өөрийн гэсэн үзэл бодолтой байна гэсэн үг. Харин өөрийн гэсэн үзэл бодолтой, түүнийгээ сайн мэддэг хүн л үргэлж өөрийнхөөрөө байж чадна. Өөрийнхөөрөө байхаас илүү ялалт үгүй гэж нэг хүн хэлсэн байдаг. Тэгэхээр өөрийгөө танина гэдэг өөрийнхөөрөө байхын нэр юм байна гэж ойлголоо. Би хэн бэ? /Õàðíóóä îâãèéí Ãîìáîñ¿ðýíãèéí Галбадрах/ Хүн бүх амьдралынхаа туршид өөрийгөө танихыг хичээдэг. Хэзээ ч давтагдашгүй цорын ганц бодьгал их нууцлагдмал, танигдашгүй хэрнээ санаанд оромгүй үйлдэл шийдвэрүүд нь гайхал төрүүлэх нь олонтаа. Тийм болохоор “би яагаад ингэж шийдчих вэ?”, “би яагаад ийм байдалд орчихов оо?” гэхчилэн байнга л “яагаад” гэсэн асуултуудыг өөртөө тавина. “Монгол хүн 60 хүрч ухаан суугаад, 61-тэйдээ нас бардаг” гэдэг ёгт хэллэгийг санаж байна. Хэд наслах нь чухал биш, ухаан сууна гэдэг нь өөрийгөө бага ч атугай таньж байгааг хэлсэн болов уу гэж би ойлгодог. Тийм ч учраас “Буурлаас үг сонс”, “Ахмадын үг алт” гэхчилэн монголчууд эрт үеэс хэлэлцэж, ахмад хүнийг хүндэлж үг сургаалийг нь сонсож ухаарал авч байхыг хичээнгүйлэн захиж байжээ. Амьдралыг, бас өөрийгөө таньж мэдсэн буурлууд маань хэн юу хэлэхээ сайн мэднэ. Хэлж сургаж зааж зөвлөсөөр атал өөрөөс нь зөрж өөр замаар яван алдаж онох үр хүүхдээ хараад “хүний биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй” гэж юутай үнэн үг вэ хэмээн гайхширна. Яг л өөрийн үзэж өнгөрүүлсэн амьдралын загвараа “өвлүүлж” үлдээх гэсэн эцэг, эхийн оролдлого, өөрийн хүсэл сэтгэлээ дагаж амьдрах гэсэн үр хүүхдүүдийн оролдлоготой зөрчилдөж багагүй зөрчил үүсгэх тохиолдол зөндөө гарна. Үлгэр дуурайлал.
"Өөрийнхөөрөө байхуй" цааш унших »
Ямар хүн гадаад хэлийг төгс сурах боломжтой вэ?

Монгол хэлээр ярьж чаддаг хүн болгон сурах боломжтой. Тэр дундаа тухайн гадаад хэлийг сурах чин эрмэлзэлтэй, уйгагүй тэвчээртэй ямар ч хүн гадаад хэлийг баталгаатай төгс сурч чадна. Та арван жилдээ гадаад хэлний хичээлд гавихгүй байсаар их дээд сургуульд ч гэсэн тэр байдал чинь үргэлжилсээр байж мэдэх юм. Тэгсэн ч миний одоо сурдаг хөг өнгөрсөн байлгүй дээ гэж битгий бодоорой. Тийм болохоор хэчнээн их хоцорсон мэт санагдаж байсан ч бүр эхнээс нь үзээд алдахад оройтохгүй. Шинээр үзэж эхлэхээр шийдсэн бол өдөр болгоны үзэх хичээлийн ачааллыг битгий их байлгаарай. Үзэх сэдвийн их бага гол биш хамгийн чухал нь өдөр болгон тогтмол хийгээд байх явдал л чухал юм шүү. Анхан шатны хичээлийг бага гэж басах дунд дээд шатны хүнд сэдэв рүү санаархан ороод зориг мохох явдал бол эхлэн үзэгчдийн амжилтанд хүрдэггүйн нийтлэг шалтгаан мөн. Тэгэхээр анхан шатны хичээлийн агуулгыг сайтар эзэмшин зөв сайхан уншиж сурахад тэвчээртэй хичээх хэрэгтэй. Энгийн хялбар байна гэж битгий гологтун. Та бүхний гадаадад очиж сурвал, гадаад багштай байсан цагт сая сайн ярьдаг болох байлгүй гэж мөрөөдөөд байдаг ярианы хэлний чадвар минь чухам л анхан шатанд бүрддэг юм шүү дээ. Тийм болохоор анхан шатны хичээлийн бичвэрийг бага гэж басалгүй дахин чанга дуугаар дуудан уншаад бай. Цэвэр сайхан хуулан бичээд бай. Харин яг хэд унших бичихийн тухайд гэвэл өөрийн цаг боломжоо харгалзан тогтоо. Тэгэхдээ өдөр бүр 2-3 цагаас багагүй хугацаатай байхаар зохицуулах нь чухал. Ингээд анхан шатны хичээлүүдийг гартаа оруулсан бол дунд шатны хичээл рүү зугуухан орж болно. Шинэ үгээ тольд, утгыг сайтар орчуулан ойлгож ав. Тэгээд л анхан шатанд үзэж байсан аргаараа олон дахин хуулж, уншаад бай. Энэ үед хуулалт, уншилтын тоогоо бага зэргээр бууруулж болно. Энд анхааруулж хэлэхэд өдөрт 2-3 цаг гадаад хэлээр хичээллэнэ гэвэл уншилт 30 минут орчим үлдсэн хугацааг хуулж бичихэд зарцуулж болох юм.
"Ямар хүн гадаад хэлийг төгс сурах боломжтой вэ?" цааш унших »
Хар яриа
Шилмэл америк хар яриа - 1   The  best of American idioms - 1   \П. Даваахүү\ Chapter 1. Goochy - goochy!   гижиг - гижиг!   I'm going to tickle you!  goochy - goochy!  Би чамайг гижигдлээ, гижиг гижиг! Boo- boo. Ёо - ёо Did  you get a boo-boo when you fell down? Чамайг унахад ёо - ёо гэсэн үү? Choo- choo. Галт тэрэг. Look at the big choo-choo. Тэр том choo-choo-г хардаа. Again and again. Дахин дахин. I've told you again and again to stop bothering me! Би чамд надад саад болохоо боль гэж дахин дахин хэлсэн шүү.
"Хар яриа" цааш унших »
Last feveral days


2nd of April. Thursday.

Yesterday evening I approved a plan to improve my English. So far, I think I need regularity. Including : Everyday: 1.  I need to listen voa news at least thirty minutes. 2. Write my diary for my blog. 3. Denote my new words have known newly by English. 4. Try to tell yourself about event of the day.

Every week: 1. Translate a song 2. Write an essay which has different topic.

3rd of April. Friday.

Last night I seemed that I had never got tired like that. After our meeting, I have gone to bed directly. Lastly I began to get the hang of my job's program. Also I have prayer of learning all of it. Just now I'm at home and listening to the radio. Now I want to  write about my a journey to aboard. Two months ago I went to Beijing city of china to work there. Initially, I wanted to go there very much, because I never got on the plane before. But I wasn't frightened of it when the plane took off. It was very interesting for me. In my life I never been far and separately for so long time from my family. I think, this journey permitted me to understand the value of my family and my motherland. I missed my family and friends very much, especially my mam.

4th of April. Saturday.

It was very strange and funny day. When I was going outside, I came across two friend of mine.

8th of April. Wednesday

When I went out of my job, there were lot of clay outside and it even smelt sharp. Of course, cause of dirt it has become dark earlier than before days. Besides, as I came to home the electricity of our houses had been gone off. So I couldn't do anything to read or write until it came back. 

9th of April. Thursday

Today I received response from Secret team, coz I've written letter named "I have some question" about 15 days ago. I was sure they were going to give any answer for me. I was excited about it as soon as I've read it. They thanked me for my writing of far off too. In my letter I shared my problem of job with them and asked for help.

Throughout last some days I didn't wear my glass. Because I read an advice with contents which "if your sight is bad, don't wear spectacles!." Every time I read it again, I penetrated I don't need to wear my glasses accordingly my past experience. Also I collated myself with my friend. So far her vision better than me, though I've worn my eyeglass longer. Now the left is solely do exercises to raise my vision. Originally, an American scientist discovered the method to animate vision without any eyeglass almost 100 years ago. But unfortunately, still now noone talk about and fulfill it. It has 3 core motives. First, interests of business don't allow to penetrate the manner to human's life. Because people who run this business fetch 50 billion dollars every year. Of course, who wants to refuse from so much profit? Second, rigid condition of science. However, the method was appeared 100 years ago, medical students are still clinging theory of spectacles. Third, universal lazy. When people know about their sight had been down on, in most case they go to doctor and of course, doctors advice them to get glass. That's all! Undoubtedly, it's easier than doing any exercises. So they had to be with spectacles all of their life. Actually, spectacles don't convert our vision better, instead they limit our sight. I wore my glasses for 8 years, but the longer it past, the worse the sight was...      

Англи хэл дээр харьцуулж уншицгаая!

 

Жич: энэ ном бэлэн орчуулгатай ном байсан юм шүү. Хэл сурч байгаа хүмүүст хэрэг болох болов уу гээд орууллаа. Би өөрөө орчуулаагүй юм шүү. Арай ч ийм түвшинд хүрээгүй л байнa.

Аливаа ухамсарт бодол санаанд огтхон ч хамааралгүйгээр бидний амьдралын явцад гарч ирдэг нэгэн том асуулт байдаг. Энэ нь хүний амьдралын зорилго юу вэ гэсэн асуулт юм.One great question underlies our experience, whether we think about it consciously or not: what is purpose of life?

 

Бид энэ тухай эргэцүүлэн тунгаагаад, уншигч олонд бодит тус болно гэж найдсаны үндсэн дээр та бүхэнд өөрийн санаа бодлоо хүргэхийг хүсч байна. I have considered this question and would to share my thoughts in the hope that they may be of direct, practical benefit to those who read them. 

Хүний амьдралын зорилго нь амар амгаланг үүсгэх нөхцөл шалтгаан мөн гэдэгт би итгэдэг. I believe that the purpose of life is to be happy.

Хүн төрөлхтөн төрсөн цагаасаа эхлэн жаргалыг хүсэж зовлонг үл хүсдэг билээ. From the moment of birth, every human being wants happiness and does not want suffering.

Үүнд ямар ч нийгмийн байдал боловсрол үзэл суртлын нөлөө хамаарал байхгүй. Neither social conditioning not education nor ideology affect this.

Гагцхүү бидний сэтгэлийн гүнээс л тайвшралыг хүсдэг юм. From the very core of our being, we simply desire contentment.

Дэлхий ертөнц огторгуйн наран саран од гариг эрхэс бүгдэд гүн гүнзгий утга илэрхийлэл буй үгүйг би мэдэхгүй. Гэвч газар дэлхий дээр оршин буй хүн төрөлхтөн өөрийн амар амгалан амьдралынхаа төлөө шамдан зүтгэдэг  нь тодорхой билээ. I don't know whether the universe, with its countless galaxies, stars, and planets, has a deeper meaning or not, but at the very least, it is clear that we humans who live on this earth face the task of making a happy life for ourselves.

Тийм учраас хэрхэн яаж дээд амар амгаланг олох вэ гэдэг нь эрхэм чухал эрэл хайгуул юм. Therefore, it is important to discover what will bring about the greatest degree of happiness.  

Хэрхэн амар амгаланд хүрэх вэ? How to achieve happiness?

Амар амгалан болон зовлон бүгдийн суурь нь бие, сэтгэл хоёр юм. For a start, it is possible to divide every kind of happiness and suffering into two categories: mental and physical.

Энэ хоёроос ялангуяа сэтгэл нь бидэнд илүү их нөлөө үзүүлдэг билээ. Of the two, it is the mind that exerts the greatest influence on most of us.

Бид хүчир өвчин эмгэгээр нэрвэгдэх эсвэл амжиргааны хэрэгцээт зүйлсээр дутагдахаас бусад тохиолдолд бидний амьдралд бие махбодын амгалан зовлон багахан үүрэгтэй байдаг. Unless we are either gravely ill or deprived of basic necessities, our physical condition plays a secondary role in life.

Бидний бие махбод амар чөлөөтэй байх аваас тэр үед бид биеэрээ зарим зүйлийг ойшоон мэдрэхгүй өнгөрдөг боловч сэтгэл нь ямагт ямар ч өчүүхэн бага ахуй байдал, үйл явцыг мэдэрч байдаг билээ. The mind, however, registers every event, no matter how small.

Тийм учраас бид хичээнгүйлэн сэтгэлийн амар амгаланг бүтээх аргад л шамдах ёстой. Hence we should devote our most serious efforts to bringing about mental peace.

Дотоод амар амгалангийн хамгийн дээд зэргийг асрах, нигүүлсэх сэтгэлийг дадуулан хөгжүүлснээс олж болно гэж би өөрийн дадлага туршлага үзэл бодлоор дүгнэн хэлмээр байна. From my own limited experience I have found that the greatest degree of inner tranquility comes from the development of love and compassion.

Би хэдий чинээ их бусдад туслахыг хичээн санана төдий чинээ бидэнд сайн сайхан амар амгалан цогцлон бүрддэг, бусдад дотночлон энэрэх сэтгэлээр хандаж чадвал бид ая зөнгөөрөө л амар амгаланд орох бөгөөд түүгээрээ бидний айдас зовлон түгшүүр бүхэн үгүй болох ба түүнтэй хамт саад бэрхшээлийг даван туулах чадварыг бий болгон хөгжүүлж чадна. The more we care for the happiness of others, the greater our own sense of well-being becomes. Cultivating a close, warm-hearted feeling for others automatically puts the mind at ease. This helps remove whatever fears of insecurities we may have and gives us the strength to cope with any obstacles we encounter. 

Энэ нь хүний амьдралд ирж буй язгуур эхлэл юм. It is the ultimate source of success in life.

Бид энэ дэлхий дээр амьдрах хугацаандаа хэдий хэр саад бэрхшээлтэй тулгарахыг хэлж болшгүй билээ. As long as we live in this world we are bound to encounter problems.

Тийм цаг ирлээ гэхэд бид итгэл найдвараа алдан сэтгэлийн зориг мохох аваас бэрхшээл саадыг даван туулах хүч хомсдох нь ойлгомжтой. If, at such times, we lose hope and become discouraged, we diminish our ability to face difficulties.

Зүгээр л хайрла

Зүгээр л хайрла

Замын уулзварт бодлогошрон суугаа

Залуу минь чамд үүнийг шивнэе

Дуунд уяраад сэтгэл чинь хөдөлдөг үү

Дуугарч ч амжилгүй түүнийгээ санадаг уу

     Олны дунд хөөрч явахдаа ч

     Орь ганцаар гансарч суухдаа ч

     Онцгойлж чи түүнийгээ л үгүйлдэг үү

     Үгүйлж санасан бүхнээ хайр гэж битгий эндүүрээрэй

     Үзэсгэлэн гоо бүхний араас

     Хайраа илчилж бас битгий гүйгээрэй

Амьдралд олон сонголт байдгийг

Аавын хүү чи мэдэх байлгүй дээ

Зүрх сэтгэлээ дагаж түүнийгээ сонгосон бол

Зүгээр л хайрла, тэр чиний заяаны хань

     Орчлонгийн олон цэцэгс бүгдээрээ л анхилуун

     Гялалзах одод тод бүдэг ч тэд бүгдээрээ л одод

     Онцолж чи нэгийг нь сонгосон л бол

     Ондоог хайж битгий яваарай

Чиний л дэргэд ургадаг

Чамтай л хамт дэлбээлдэг тэр цэцэг

Хорвоод ганцхан л байгаа шүү

Хайрлаж нандигнаж яваарай ганцхан түүнийгээ...

                * * *

Хаврын тэртээх өдрүүдэд

Хайрандаа шатаж явахдаа

Чимээ чагнах бялзуухай шиг

Чиний үгийг хүлээнэ чинээ санасангүй

     Дөнгөж саяхан л энэ дурлалын

     Дөл нь би гэж итгэж явлаа

     Дэнгийн эрвээхэй байж гэдгээ

     Даанч хожуу ухаарлаа

Дэргэд чинь хайр байгааг мэдрэхгүй байгаа бол

Дэвээд нисдээ чи минь нис

Дэндүү холд одлоо гэж

Дэмий чамайг би зовоохгүй ээ

 

 

(Нийт: 58)