Collateral

Энэ киног олон хоногийн өмнө үзэж байсан юм. Нэлээн хэдэн жилийн өмнө гарч байсан кино. Триллер маягийн хэрнээ яг үзэхээр их олон юм бодогддог, гүн утгатай юм шиг санагдсан. Үйл явдлын дундуур хөлсний алуурчин залуу, таксины жолооч 2 мэтгэлцэнэ. Энэ хэсэг бол үнэхээр дажгүй. Алуурчинд ямар ч нинжин сэтгэл гэж үгүй. Түүний хувьд энэ дэлхий бол орчлон ертөнцийн нэг өчүүхэн хэсэг. Харин бид бол бүр өчүүхэн. Төрж л байдаг үхэж л байдаг. Тиймээс яаж ч амьдарсан ялгаагүй гэсэн утгатай зүйл тэр ярина. Харин үүний дараа жолооч гэнэт уурсаж чиний хувьд бүх зүйл хамаагүй гэлүү гээд хар хурдаараа давхина. Нөгөө тайван байсан алуурчиний царай хувирна.  Ер нь бид хэзээ нэгэн цагт үхэхээс л хойш яаж ч амьдарсан ялгаагүй гэсэн бодолтой хүмүүс байдаг. Гэхдээ хэн ч гэсэн дотроо бусдаас илүү сайн байж, амьдралаас ямар нэг өөртөө аятай таатай зүйлийг хүсч л байдаг шүү дээ. Хэн ч байлаа гэсэн зовлон ирэхэд түүнийг биеэрээ мэдэрдэг, гэтэл үүнийг хэн ч хүсдэггүй. Тэгвэл яагаад олдсон амьдралдаа аз жаргалтай байхын тулд амьдралаа утга учраар дүүргэж сайхан амьдарч болохгүй гэж? төгсгөл хэсэгт алуурчин маань цус алдсанаар өнгөрнө. Тэгээд тэр - намайг хүмүүс анзаарах болов уу? гэж хэлдэг. Түүний амьдрал ямар ч утга учиргүй өнгөрлөө шүү дээ. Яагаад гэвэл хэн ч түүний араас харамсахгүй, түүнийг санахгүй дурсахгүй. Тэр амьдарсан ч гэсэн энэ ертөнцөд байсан үгүй  нь ч мэдэгдэхгүй... та үзээгүй бол энэ киног заавал үзээрэй.

 

 

Az jargal chi haana bna?
Өчигдөр орой эгчийнхээс ирчихээд боловсрол суваг харж байтал далай лам болон  бусад олон лам сүм хийдээс эрхлэн гаргаж байгаа нэвтрүүлэг гарлаа. Эхэнд нь америкийн нэртэй кино одод ярина. Багш нар хэрхэн ертөнцийн 8 бодлоос бие сэтгэлээ чөлөөлж амар амгалан аз жаргалыг олж авах тухай ярьж байлаа. Ерөнхийдөө хүмүүсийн сэтгэл хөдлөл, юу гэж бодох нь зөв болон буруу болох талаар тайлбарлана. Тухайлбал хүн чамайг шүүмжилбэл үүнд уурлах нь буруу, учир нь чи эндээс өөрийнхөө алдааг олж харна, улмаар алдаагаа залруулахад хэрэгтэй шүү дээ. Харин хүмүүс чамайг магтаж байвал баярлахгүй байх нь зүйд нийцнэ. Учир нь энэ нь хүнд бардам сэтгэл төрүүлдэг. Олз олоход баярлахгүй байх, гарз гарахад баясахгүй байх гэхчлэн ихэнхи хүмүүст энгийн зуршил болон тогтсон байдаг бүхнийг л эсрэгээр нь ярьж байлаа. Эсрэг гэж бичсэнээрээ энэ нь утгагүй гэж хэлэх гэсэнгүй. Бодит байдал тийм л байгаа. Дараа нь шавь нар гэсэн хэсэгт хэдэн барууны эмэгтэйчүүд өөрсдийнхөө тухай болоод яагаад энэхүү үйлийг сонгох болсон тухайгаа өгүүлэв. Харин тэр дунд үсээ халзалсан нэгэн европ залуухан бүсгүйн яриа миний сонирхлыг их татсан л даа. Түүний яриагаар бол амьдралд нь бүх зүйл байсан, сайхан орон сууц сайхан ажил, хангалттай чөлөөт цаг гээд хүн сайхан амьдрахад хэрэгтэй бүх л зүйл байсан байна. Гэвч тэр нэг л аз жаргалтай байж чаддаггүй байсан гэнэ. Энэ үнэн байж болно. Барууны орнуудад болон дорно дахинд ч хүнд сайхан байр, унаа тэрэг, ажил мэтийн зүйлс байхад л аз жаргалтай сайхан амьдарна гэсэн үзэл нийгэм дунд хүчтэй тогтсон байдаг. Тэгээд тэр аз жаргалыг хайн энэ замыг сонгосон бололтой.
"Az jargal chi haana bna?" цааш унших »
Hunii amidral

Тэр хүн хэн бэ? Юун хүн бэ? Бүхнийг төгс байлгах гэж хичээдэг зантай, бусдаас үргэлж өө сэв эрж өчүүхэн төдий алдааг дуугүй өнгөрөөнө гэж үгүй. Тэгвэл энэ хүн өөрөө төгс байхнээ. Харамсалтай нь тийм биш. Өдий 100-н талыг наслахдаа сайхан хоол хийж сураагүй, бие бялдраа ч эрүүл сайхан үлдээж чадаагүй л хүн. Хүн нэгэнт амьдарсных сайхан амьдрах хэрэгтэй гэж ярих. Ингэхэд өөрийнхөө амьдралыг тэр хүн сайхан байна гэж боддог болов уу эсвэл ханаж цаддаггүй сэтгэл нь илүү ихийг үргэлж хүсдэг болов уу. Магадгүй түүний хувьд амьдралын баялаг бол эд хөрөнгө. Эр нөхрийн хувьд юу боддог бол? Надад зөвлөхдөө эмэгтэй хүн эхлээд өөрийгөө авч явах чадвартай өндөр боловсролтой болох хэрэгтэй яагаа ч үгүй эрт хүнтэй сууж хүүхэд гаргавал чиний амьдрал там болж хувирна гэсэн. Тийм ч байж болох үгүй ч байж болох. Хайртай хүнтэйгээ сууж хамтдаа зүтгэвэл өөр хэрэг шүү дээ. Өмч хөрөнгөгүй хүнийг хүн гэж тоодоггүй. Түүний найзууд дандаа баян боломжийн хүмүүс байдаг гэдэгт би итгэлтэй байна. Хүн муулж бичих ер нь сайн юм биш л дээ. Гэхдээ би хэзээ ч энэ хүн шиг амьдрахыг хүсэхгүй байна. Бусдыг хайрладаггүй хэр нь тэднийг өөрт нь санаа тавьсангүй гэж дургүйцдэг. Тиймээ бүгдийг өөрөөсөө л эхлэх хэрэгтэй байх. Тэгэхээр хорвоо дэлхий бол  хувь хүн бүрийн өөрөөс нь эхлэлтэй байж таарах нь. Ерөөсөө өглөө босоод чи хэн шиг амьдрахыг хүсдэггүй вэ? Түүн шиг амьдрана гэжүү гээд нэг өөрөөсөө асууж байх хэрэгтэй юм шигээ.

Manga
Комикс гэж юу вэ? Бид хүүхэлдэйн киног “хүүхдийн кино” гээд тоодоггүй. Гэтэл амжилттай гол дүрийн цаана асар том бизнес, сурталчилгааны салбар, мөнгө эргэлдэж байдгийг тэр бүр мэддэггүй… Комикс гэж юу вэ?
Комикс нь хүүхэлдэйн киноны өвөг эцэг, үндэс болдог ба өдгөө орчин цагийн бизнесийн талбарт хүчирхэг сурталчилгааны хэрэгсэл болон ашиглагдах болжээ. Монгол хэлрүү орчуулбал “зурган өгүүлэмж” гэж хэлж болох. Анх 18-19-р зууны үед Английн зураачид комиксийг буй болгосон гэж үздэг ч Америкт 19-р зууны эхэн үед сонинуудад улс төрч, сонгогч, сонгогчдын үзэл бодлыг шог хошин байдлаар илэрхийлснээр өргөн дэлгэрсэн гэдэг.
Худал ярьдаг хүнд бол бараг манайхаас бусад бүх оронд комикс нь хүүхэд залуучууд, тэр бүү хэл насанд хүрэгчдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол хэрэгсэл, сурталчилгаа болон entertainment бизнесийн маш том салбар болтлоо хөгжчихсөн. Ялангуяа Японд манга хэмээн нэрлэгддэг энэ урлаг нь хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, урлагийн мэдрэмжийг нэмэгдүүлэх, аливааг танин мэдэхэд нь маш том байр суурь эзэлсэн байдаг. Одоогоор дэлхийн комиксын зах зээл дээр Япон улс жилд 5,2 их тэрбум, Америк 47 тэрбум, Франц 361 тэрбум төгрөг эргэлдүүлж тэргүүлж байгаа бөгөөд энэ тоо жил ирэх бүр өссөөр байгаа юм. Комиксийн хамгийн том төрлүүдэд комикс ном, сонины комикс зэрэг орж байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд, насанд хүрэгчид гэх мэтээр зах зээл нь илүү нарийн төрөлжиж байна.
Харин комиксийг бизнес, сурталчилгаанд хэрхэн ашиглаж байгааг авч үзье.

"Manga" цааш унших »
Хөгжилтэй зурагнууд

"Хөгжилтэй зурагнууд" цааш унших »
Bodol
Ер нь яаж өөрийгөө үргэлж урамшуулж, илүү ихийг хийж бүтээх хүслээ өдөөж амьдрах вэ. Аргаа нэг л олж чадахгүй байнадаа. Өөрийгөө ямар гэдгийг мэдэхгүй л байгаа бололтой. Заримдаа олон зүйл амьдралдаа хийхийг хүсэвч хийх боломж цаг нь гараад ирэхээр тайвширч хойш суух юм. Бүхнээс хоцорч яваагаа мэдрэнэ гэдэг их онцгүй юмаа. Хүн гэдэг амьтан өөрийгөө, өөрийн сэтгэл ханамжаа л юун түрүүнд бодох юм. ..эсвэл дэндүү мартамхай юм болов уу .
"Bodol" цааш унших »
Дууны орчуулга
Би оюутан болсноос хойш англи хэл үзсэн. Чөлөөтэй ярих хэмжээнд арай хүрээгүй л дээ. Гэхдээ сурахыг хичээгээд явж л байна. Энд өөрийн дуртай зарим дуугаа чадан ядан орчууллаа. Алдаа байвал засч залруулж өгөөрэй. Туйлын их талархах болноо         With you /Chris Brown/  
"Дууны орчуулга" цааш унших »
Амьдрах ухааны нууц
THE SECRET (АУГАА НУУЦ)

Энэ нууц таны хүссэн бүхнийг өгч чадна. Аз жаргал, эрүүл мэнд, эд баялаг. ТА ХҮССЭН ЗҮЙЛЭЭ АВЧ, ХҮССЭНЭЭ ХИЙЖ, ХҮССЭН ХҮН БОЛЖ ЧАДНА. Энэ бол Амьдрах Ухааны Нууц юм.
Бид бүгдээрээ нэг хүчинд захирагдаж амьдралын тодорхой хуулиудын тусламжтай амьдардаг. Та ертөнцийн хаа ч байсан ялгаагүй бидэнд нэг л хүч тусалж нөлөөлж байдаг. Энэ ганцхан хууль бол ТАТАХ ХҮЧНИЙ ХУУЛЬ юм.
Амьдралд чинь тохиолдсон юм бүхнийг та өөртөө татаж байдаг. Ухаан санаанд чинь болж байгаа юм бүхэн таньд татагдаж байдаг.
Ухаантай хүмүүс энийг хэзээд мэддэг юм. Татах хүчний хуулийг хялбараар дүрслэе гэвэл соронзон юм. Татах хүчний хуулиар ижил төсөөтэй зүйлүүд өөр хоорондоо татагддаг. Хүн хамгийн гол нь бодлоо сайн барьж чухам юу хүсэж байгаагаа ухаан санаандаа сайтар шингээж өгөх ёстой. Тэгэж чадвал хорвоо ертөнцийн хамгийн хүчирхэг зүйл болох татах хүчний хуулийг хэрэгжүүлж эхэлнэ. Та өөрийгөө хэн гэж бодно тийм хүн болохоос гадна хүсээд байгаа бүх зүйлээ өөртөө татна. Бодол санаандаа шингээсэн зүйлийг гартаа атгана гэсэн үг. Энэ зарчмыг гурван үгээр тайлбарлавал ХҮНИЙ БОДОЛ БИЕЛДЭГ ЮМ. Хүний бодол тодорхой хэлбэлзэлтэй байдгийг хүмүүс мэддэггүй. Бодол бүр өөрийн хэлбэлзэлтэй байдаг. Нэг юмыг дахин дахин төсөөлж бодвол хэлбэлзэл ялгарч байдаг. Бодол өөр лүү чинь эргэж шугам татаж чаддаг соронзон дохиолол илгээдэг юм. Өөрийгөө чинээлэг амьдарч байна гэж төсөөлөхөд л биелнэ. Энэ хууль үргэлж биелдэг. Хэн ч бай хэзээ ч бай биелж л байдаг. Гэхдээ энд нэг хүндрэл бий. Ихэнхдээ хүмүүс битгий биелээсэй гэсэн юмаа л боддог. Тэгээд энэ нь дахин дахин биелэхэд гайхан гомдоллодог.
"Амьдрах ухааны нууц" цааш унших »
(Нийт: 58)