Дурлалаас би ангид байлаа

 

           *        *         *

Бороо шивэрсэн өнөө үдэш

Бодол минь хайраас ангид байлаа

Дусал шаагисан өнөө орой

Дурлалаас би ангид байлаа

     Дурлалаас би ангид байхдаа

     Дотор давчдаж шаналаагүй

     Хэн нэг хүнийг санаж

     Хөнгөн гунигийг эдлээгүй

Бодол минь хайраас ангид байхдаа

Бор зүрхэндээ тунирхаагүй

Хүйтэн салхи шиг хөндий үгээр

Хэн ч намайг дааруулаагүй

     Хөөрч догдолсон сэтгэлээр

     Хүлээлтэнд би уягдаагүй

     Ганцхан хүнийг үгүйлсэн

     Ганцаардалд би захирагдаагүй

Гол харлан харанхуйлах

Гомдлоо хэнд ч тээгээгүй

Хоног өдрийг яаран тоолж

Хэн нэгэн рүү тэмүүлээгүй

     Тайлж чадахгүй оньсого шиг

     Түүний үгэнд ороогдоогүй

     Хариултгүй үлдсэн асуултаа

     Харцнаас нь хайж цөхөөгүй

Сэтгэлийн шаналангүй амгалан байхдаа

Санаагаараа би эрх чөлөөтэй байсан

Дүүлэн нисэх цахлай шувуу шиг

Дураараа би эрх чөлөөтэй байсаан

         

            *        *         *

Анд минь чи надад зөвлө

Алт шиг үгээ найздаа хэл

Аяар дагаж инээлгүй

Алдааг минь зөвхөн надад хэл

     Олны дунд үглэлгүй

     Онцгойлж зөвхөн найздаа шивнэ

     Алдаа оноо сул тал гээчийг

     Атгаж аваад тоолж болох биш

Анзаарч мэдээгүй найз нь

Алдсанаа давтаад явж байж ч мэднэ

Нэгээр зогсохгүй дутагдал байвал

Нэгд нэгэнгүй найздаа өгүүлээ

     Хэлсэн бүгдийг минь шүүмжил гэсэнгүй

     Хэрэг болгож зөвлөөч гэсэн юм

     Хийсэн бүхнийг минь өөл гэcэнгүй

     Хэрэгжүүлэхэд минь туслаач гэсэн юм

Надаас илүү ч юм шигдээ гэж

Найз нь үгийг чинь илүүрхэхгүй ээ

Настай ахмад ч билүүдээ гэж

Нэрлэсэн зүйлийг чинь хаяхгүй ээ

     Үнэтэй тэр шүүмжинд чинь

     Үнэндээ найз нь дургүй, гэхдээ

     Үүрийн жингээр босоход хэцүү ч

     Үйл хэрэгт тустайг бүгд мэднэ

Өөрийнхөө дутагдлыг сонсох дуртай хүн

Өнгөрсөн хорвоод ч ховор байсан биз

Алдаагаа сонсоод баярладаг хүн

Аминчхан энэ дэлхийд ховор бизээ

Сэтгэгдэлүүд:

1. shulgashaazgai11 | 2009-06-07 13:11:52
goe shuleg bna neeree bi bas aldaagaa sonsoh aimar durgui daraa boddog l gehde nuuren dree bi iim l hun geed bdag ene zangaa zasmaar l bnda neeree durlalaas angid bga n saihan ch yum shig gehde medehgui bna
2. shulgashaazgai11 | 2009-06-07 13:12:05
goe shuleg bna neeree bi bas aldaagaa sonsoh aimar durgui daraa boddog l gehde nuuren dree bi iim l hun geed bdag ene zangaa zasmaar l bnda neeree durlalaas angid bga n saihan ch yum shig gehde medehgui bna

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.