Дасал

 

Хайр хайрын дунд

Хатаж барьцалдсан ургаа хад

Халамж энхрийллийн хооронд

Хэлхэлдэж үүссэн босоо хана

    Мэдэрч сэрэх чинь хайр шиг ч гэлээ

    Маргаашийн насгүй дасал шүү дээ

    Гуниглаж санах чинь хайр шиг ч гэлээ

    Ганцаардлаас зугтсан айдас шүү дээ

Хайр чи мөн үү гэж

Хамаг чангаараа асуухад минь

Хаданд туссан цуурай чинь

Хуурамч өнгөөр тиймээ гэдэг

    Яхир тэр цуурай угтаа

    Янгинатал хүлсэн даслын чимээ

    Яаруухан товлосон болзооны

    Ялдамхан инээмсэглэлд хүлэгдсэний дохио

Аяа дасал чи юутай хүчтэй юм бэ

Алаг үүлсийн цаадах

Аглаг тэр ойн цоорхой руу

Чанх урагшаа би явлаа

Чамайг би мартахаар шийдлээ...

Сэтгэгдэлүүд:

1. Italy | 2009-06-10 12:23:38
eeee novsh gej..................
2. liiglen | 2009-06-10 14:52:50
yagaad haraagaad bnaa
3. holiin hun (зочин) | 2009-06-10 19:33:12
oin tsoorhoid taarval yahuu? he he. goe shuleg bnaa ZOLIG gej
4. bumbuulei (зочин) | 2009-07-02 09:49:35
Dassan setgel bolgon
Dandaa tsuurai baihgui e
5. Lkhagvaa (зочин) | 2009-10-12 18:33:59
Bi martaj khezeech chadakhgui gedgee l medej bna khair unekheer khetsuu khernee yaagaad iim saikhan bdag yum be? Bi Enkhuush dee Denduu ikh khairtai...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.