Би мартжээ

Дурлалын амтыг би мартжээ

Дуулсан сэтгэлийн минь хөг хаачаа вэ

Анхалж дурласан тэр л насандаа

Амраг сэтгэлээ би орхисон гэжүү

   Урдаас ширтэх сайхан харц

   Уран цэцэн үгнээс илүү

   Үнэн сэтгэлд би дурладаг болоо юу

   Үгээ дотроо хадгалдаг ч болсиймуу

Хайрын балыг амтлахаа больжээ

Халуун итгэл минь хаачаа вэ

Хорьж дийлдэггүй гэнэн сэтгэл минь

Хорин насандаа үлдсэн гэжүү

   Дурлалд би яарахаа больжээ

   Дуулгаваргүй сэтгэл минь хаачаа вэ

   Хатуужиж би ухаарсан ч юмуу

   Хайрын үнэ цэнийг мэдэрсэн ч юмуу

Гомдож цөхөрсөн бараан үеүд

Ганц л үлдэг гэж бодсон юмуу

Зүүдэндээ ч ганцаардсан мөчүүд минь

Зөвхөн тэндээ үлдэг гэж санасан ч юмуу..

 

Сэтгэгдэлүүд:

1. uka (зочин) | 2009-08-16 13:01:37
yamar goyo shuleg we,magtah ug oldohgui bn.engiin ugeer goyo ilerhiilj chadsan bn.taalagdlaa.
2. liiglen | 2009-08-17 10:16:22
mash ih bayrlalaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.